
Солонгост суралцах нь шийдэгдэж, Солонгосын аль нэг сургуулиас элсэх зөвшөөрлийн бичиг (томилолт) авсан бол Солонгост орж ирэхийн тулд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж виз авах хэрэгтэй. Их дээд сургуульд суралцах удаан хугацааны сургалтад элсэх болон хэлний дамжаа, Солонгос соёлын сургалт зэрэг түр хугацааны сургалтад хамрагдахад Солонгост оршин суух зөвшөөрлийн хугацаа нь өөр өөр тул холбогдох дүрэм журмыг заавал нягтлах хэрэгтэй.

Дэлхийн боловсрол
Японы их, дээд сургуулиас Хакухо коллежийг онцлох болсон нь учиртай. Дэлхийн 21 орноос ирж суралцаж байгаа дан охидын сургуульд манай монгол оюутнууд бий. Нара хот бол Япон улсын эртний нийслэл байсан. Японы эртний өв соёлыг хадгалсан түүхт их хот. Хамгийн томоохонд тооцогдох бурхан энд байдаг гэх бөгөөд үзэсгэлэнт байгалийг н...
БНСУ-д хүүхдүүд 6 наснаас эхлэн сургуульд явдаг. 11 нас хүртлээ бага сургуульд, 12-14 насандаа дунд сургуульд, 15-17 настай бол ахлах сургуульд сурч Ерөнхий боловсролын эрдмийг эзэмшдэг. Одоогийн байдлаар, Сөүл хотноо нийт 512 бага сургууль, 352 дунд сургууль, 273 ахлах сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. 18 хүрсэн сурагчид маань сур...
Австралийн Засгийн газар жил бүр бүс нутгийн хөрш орнууддаа AUSAID-ээр дамжуулан оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Монгол хүн Та ADS (Australian development scholarship) буюу Австралийн хөгжлийн тэтгэлэг, ALA (Australian Leadership Awards Fellowships) буюу Австралийн манлайлагчийн тэтгэлэг авах боломжтой.
Англид боловсролын тогтолцоо бий болж хөгжсөн замнал урт түүхтэй.Одоо байгаа Англи хэлтэй улсууд дотор хамгийн эртнийх гэж тооцогддог Кантербери дэхь Кингийн сургууль, Рочестер дэхь Кингийн сургууль тус бүртээ зургаа, долоодугаар зуунд үүссэн гэж үздэг. Эхний мянган жилд байгуулагдсан сургуулиуд дотроос одоо дор хаяж най...



