
Ардчилал нь улс төрийн онолын хувьд өөр хоорондоо холбоо хамааралтай засаглалын хэлбэр, улс төрийн философиудын цогц юм. Ардчиллын нэг үндсэн шинж нь чөлөөт сонгууль явагддаг явдал. Чөлөөт сонгууль явагдахын тулд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөтэй байдал, хууль ёсны дагуу удирдах зэрэг зүйлс хэрэгтэй байдаг. Иймд эдгээр нь ч ардчиллын гол тулгуур шинжүүд болно. Дарангуйлал, улс төрийн асуудалд хөндлөнгөөс оролцох явдлыг цээрлэхийн тулд цэргийн хүчинг ард түмэн захирч зохиулах явдлыг мөн чухалчилдаг. Зарим орнуудад ардчилал нь тэнцүү эрх гэсэн зарчим дээр тулгуурладаг.

Төрийн үүслийн талаар нийгмийн гэрээний онолд 17-18-р зууны өрнөдөд дэлгэрсэн бөгөөд гол үндэслэгч нь Г.Гроций, Т.Гоббс, Б.Спиноза, Дж.Локк, Ж.Ж.Руссо нар билээ. Энэ онолоор нийгмийн хэрэгцээ шаардлагыг ойлгосон хүмүүсийн ухамсарт үйл ажиллагаанд тулгуурлан байгуулсан гэрээний үр дүнд төр үүссэн гэж үздэг. Мөн түүнчлэн шашны...



